MIUI 11-н 7 ШИНЭ БОЛОМЖ

Xiaomi 10-р сарын 16-нд  MIUI 11 Энэтхэгт нээв. Xiaomi Redmi Note 4 ба Redmi 4 гэх мэт хуучин төхөөрөмжүүдэд MIUI 11-ийг ашиглах боломжтой болжээ. Шинэчлэлтэд маш олон визуал өөрчлөлт хийгдсэн. Хэрвээ таны утас ч гэсэн MIUI 11 ашиглах боломжтой бол шинэ боломжуудыг туршаад үзээрэй. Ингээд шинэ боломжуудтай танилцацгаая.

 

1.       Минималист дизайн

Xiaomi цэвэрхэн, минимал, тойрог хэлбэрийн iconтой болж MIUI нь UI шилжилтийг жигд болгоход анхаарлаа төвлөрүүлсэн байна.

2.       Mi Share

Та файлуудаа хэдхэн секундийн дотор ямар ч цаг хугацаа шаардагдахгүйгээр хуваалцах боломжтой. Одоогийн байдлаар Xiaomi нь өөрсдийн ухаалаг гар утасныхаа дунд энэ боломжийг хөнгөвчлөх үүднээс Oppo, realme, Vivo компанитай хамтарч ажиллаж байна. 82MBps хүртэл хурдтайгаар файл илгээх боломжтой. Та Mi Share-ийг Тохиргоо хуудсан дээрх  “Connection and Sharing” цэсээс олж ашиглах боломжтой.

3.       Үргэлж асаалттай дэлгэц

Утас түгжээтэй үеийн дэлгэц дээрээ хөдөлгөөнт цаг, өнгөлөг дэлгэцийн зургууд, мөн дурийн текстээ бичин байршуулах боломжтой болсон. Цагийн тохиргоо хийх боломжтой.

4.       Сайжруулсан File Manager

PDF, Docx зэрэг оффисын файлуудыг өөр аппликейшн ашиглалгүй нээж харах боломжтой болсноос гадна файлын thumbnail зургийг харуулдаг болж сайжирсан.

5.       Харанхуй горим

ХХэрэв таны төхөөрөмж Android 10 дээр суурилсан MIUI 11-тэй тохиолдолд та ямар ч аппликейшныг харанхуй горимд ашиглах боломжтой. Та Developer хэсгээс "override dark mode" сонголтыг сонгосноор дэлгэцийн тохиргооны хуудсанд "Global Dark Mode" -идэвхижнэ. Энэ боломжийг MIUI 11 дээр туршиж үзсэн бөгөөд энэ нь Telegram, Security app гэх мэт зарим аппликейшн дээр ажилладаг. Харанхуй горимыг ашигласнаар таны утас цэнэгээ хэмнэх давуу талтай.

6.       Шинэ тооны машин

MIUI 11 дээр шинэ тооны машин нь супер өөрчлөлт авчирсан. Ихэнх тохиолдолд бид санхүүгийн гүйлгээгээ тэмдэглэлийн програм дээр хадгалдаг. Бид ямар нэг зүйлийг тооцоолохыг хүссэн үедээ дэлгэрэнгүй мэдээллийг оруулахын тулд тооны машин руу буцаж ордог бөгөөд буруу мэдээлэл оруулах магадлалтай байдаг. Энэ асуудлыг шийдэхийн тулд Xiaomi MIUI 11-т шинэ тооны машин аппликейшныг багтаажээ. Энэ нь таны үнэтэй цаг хугацааг хэмнэх болно. Үүнээс гадна найзуудтайгаа төлбөр тооцоог хуваах, бүтээгдэхүүний татвар болон бусад зүйлсийг тооцоолох боломжтой.

7.       Ringtone-н шинэчлэл

MIUI 11-д шинэ динамик дууны эффект нэмэгдсэн бөгөөд энэ нь хонхны ая, сэрүүлэг, мэдэгдэл зэргийн аяыг хүссэнээрээ өөрчлөх боломжтой болсон. MIUI 11 нь тухайн цаг хугацаа, сэтгэлийн байдлаас хамааран тоглуулж болох боломжтой. Үүнээс гадна MIUI 11 нь дуудлагын такси эсвэл хоол хүргэлтийн үйлчилгээнээс ирж байгаа дуудлагыг илрүүлж, өөр дуудлагын аяыг тоглуулж чаддаг. Динамик дууны эффект нь үнэхээр өвөрмөц шинж чанартай бөгөөд заримдаа таныг тайвшруулж чадна. Мөн та хүссэн дууныхаа хүссэн хэсгийг Music аппликейшн дээр тасдан дуудлагын ая болгох боломжтой болсон нь сонирхолтой шийдэл юм.

Холбоо барих: 7777-7277

Xiaomi Mongolia