Хэрэглэгчдийн сонголт гэр цэвэрлэгч робот MIjia Mop 1C

2-in-1 буюу тоосоо ч соруулаад, чийгтэй цэвэрлэгээгээ хийдэг ухаалаг гэрийн туслагч

Xiaomi компаны гэр ахуйн бүтээгдэхүүний Mijia-аар овоглох Mijia Robot Vacuum Cleaner  1c товчилвол MOP 1c хямд үнэ, сүпер үр дүн, хэрэглэгчдийн сэтгэгдэл өндөрөөр үнэлэгдэх роботын хайрцаган доторх танд ирэх зүйлс болон хэрхэн ажилладаг талаар бэлтгэлээ.

Техник үзүүлэлт:

Ажиллах хугацаа: 150мин

Мэдрэгч: камер зүг чиг заагч

Туулах чадвар: 2cm өндөр дээр гарах чадалтай.

Батарей : 2400mAh

Мотор: 2500pa

Цэвэрлэх талбай: 120m2

Хогны сав: 600мл

Чийгтэй цэвэрлэгээ: Хийдэг

Өрөө сонгож цэвэрлэх: байхгүй

Хивс цэвэрлэгээ: Байгаа

Хайрцагнаас дүнгэж  задалсны дараа бидний олж харсан хамгийн эхний зүйл бол жижиг усны сав, шал шүүрдэх зориулалтын шүүр гэх мэт цэвэрлэгээний хослол байв. Тэгээд нэмээд үндсэн том шүүр, цэнэглэгч суурь, мөн усны танк, цэнэглэгч гарч ирэх болно. Үндсэн цэвэрлэгчийн дизайн дугуй хэлбэртэй цагаан өнгөтэй байгаа нь нүдэнд торох зүйлгүй зөөлхөн мэдрэмж төрүүлнэ, жингийн хувьд 3.6кг болохоор ч тэр үү? Бага зэрэг хүнд санагдана. Цэнэглэгч нь бусад ижил төрлийн цэвэрлэгч роботуудын хувьд харьцангуй жижиг хэмжээтэй болохоор их зай эзлэхгүй мөн нүдэнд хэт тусах нь бага.

 

Орчны мэдрэгч – Xiaomi Mijia 1C  робот нь өндөр нарийвчлалтай харааны навигаци, хос гироскопоор удирдсан навигаци ба доод оптик урсгалын хянан тохируулагч гэсэн гурван мэдрэгчийн тусламжтайгаар ажилладаг. Их бие нь 15 төрлийн өндөр нарийвчлалтай мэдрэгч тоноглогдсон бөгөөд хүрээлэн буй орчинд дасан зохицон эд зүйлсийг мэдрэх  чадвар нь сайтай, тухайлбал унах, мөргөлдөх гэх мэт.

Урд суурилуулагдсан долоон бүлэгт хуваагдах мэдрэгч нь 20см-ийн дотор объектыг таних чадвартай, эд зүйлст ойртохдоо хурдаа ухаалгаар нэмж хасан биед хүрдэг учир та хүчтэй мөргөчлөө сул мөргөчлөө гэж санаа зовох хэрэг байхгүй.

Дизайн загварчлал – Суурь болох 2 том дугуй нь босго, хивс зэрэг 2см-ийн өндөр саад бэрхшээлийг зүйлсийг төвөггүй давах боломжтой. Үндсэн том шүүр нь салдаг байдлаар хийсэн тул та 2 хуруугаараа л хөнгөхөн дараад салгаж аван цэвэрлэх  учир эд ангиуд бохирдож муудсан ч та бүрэн солих боломжтой. Гагцхүү энэхүү боломж бусад роботуудаас онцгойрон ялгагдан засвар үйлчилгээний зардлыг хамгийн бага байлгадгаараа хэрэглэгчдийн хамгийн өндөр үнэлгээтэй робот болсон явдал юм.

Робот цэвэрлэгчний дээр асаах товч болон дахин тохируулах ердөө 2 товчноос бүрдэнэ. Мөн товчны арын Люкны тагийг өргөж, тоосны савыг харж болно, тоосны саван дээрх сумны чиглэлийн дагуу зөөлөн дарж тоосны хайрцгийг амархан гаргаж авах боломжтой.

Нэмж дурдахад том үндсэн Brush болоод соролтын хүч нь Roborock , хүчтэй үндсэн сойз, өндөр нарийвчлалтай шүүх чадамж нь шалан дээрх хог хаягдал, тоос шороо бүрийг  цэвэрлэх болно.

Усны сав нь том биш Усны танкны хажуу талд байрлах зөөлөвчөөр дарсан нүхээр нь усаа хийх боломжтой. Усны хэмжээ тийм ч их биш боловч хэмжсэний дагуу 40-50 минутын турш бүрэн чийгтэй цэвэрлэгээ хийх боломжтой.

Алчуурын хувьд та 30 минут цэвэрлэсний дараа та болиулан гараараа цэвэрлээд дахин хийвэл илүү сайн цэвэрлэх боломжтой, гэхдээ тэр үед дахин торсон үзүүртэй зүйл наалдсан эсэхийг шалгаж байгаарай үгүй бол тийм зүйл байвал таны шалыг зураг эрсдэлтэй шүү.

Шинэ үеийн зүг чиг заагч – Хэрэглэгчдэд тааламжтай зүйл дан ганц сэлбэх боломжоос гадна түүний ухаалаг систем юм. Өөрт айх камер дээр суурилсан харааны навигац систем нь мөргөх үедээ орчноо мэдрэн зураглал үүсгэн дараагын командаа түргэн боддог, 116 градусын өргөн өнцгийн хос камертай,, секүндэд 30.000 цэгийг тооцоолол гарган орчноо динамикаар үүсгэн гэрийн план зураглалыг тооцоолсон зураглалаараа гаргадаг.

2500pa хүчирхэг соролтын мотор – Mijia mop 1C тоос соорогч нь тус ангилалдаа хамгийн хүчтэйд тооцогдох 2500Pa мотороор тоноглогдсон ба энэ нь Roborock S5 Max-аас хавь илүү, гадаргуу дээрх бүх төрлийн тоос шороог төгс сорох чадвараараа гайхагддаг юм. Онцгойлж хэлвэл гэрийн тэжээвэр амьтантай хүмүүст тус сорох чадвар шууд л гайхагдана.

Түүгээр ч зогсохгүй бүх төрлийн цэвэр орчны хэрэгцээг хангахуйц нам, стандарт, дунд, хүчтэй гэсэн 4 төрлийн горимтой учир та өөрт тээргүй байдлаар гар утасны Mi Home аппликейшнаар дамжуулан удирдах бүрэн боломжтой. Хогны сав нь хамгийн том буюу 600ml сав нь олон том өрөөг цэвэрлэхэд хангалттай байдаг.

Уг робот маань манай бүх салбар дэлгүүрүүдэд 899.000₮ худалдаалагдаж байна.

Банкны лизинг: http://www.xiaomi.mn/bank-leasing

Холбоо барих: 7777-7277           Веб хуудас: www.xiaomi.mn