Алхалтын зам буюу Walking pad A1

Хаана ч шингэх гайхалтай дизайн "Алхалтын зам"

Xiaomi алхалтын зам нь гэртэй дасгал хийхэд хамгийн тохиромжтой нэмэлт хэрэгсэл юм. Mинималист, эвхэгддэг гэдгээрээ давуу бөгөөд гэрийн тань зай талбай маш сайн хэмнэхээс гадна өөр дээрээ 2 дугуйтай учраас та ганцаараа ч өрөө хооронд зөөвөрлөх, хураах боломжтой . Энэхүү алхалтын зам маань өндөр хурдаар гүйх болон налуу гэсэн үйлдэл байхгүй ч таныг хамгийн тав тухтай тэнцвэртэй алхах таатай нөхцөлийг бүрэн хангах боломжтой. Алхаж дасгал хөдөлгөөн хийх сонирхолтой ч гадаа хүйтэн болон Дэлхийг хамарсан цар тахлаас бид айх хэрэггүйгээр гэртэй дасгал хөдөлгөөнөө хийж эрүүл чийрэг амьдрах бүрэн боломжийг хангасан энэхүү алхалтын замыг бид таньд санал болгож байна. Бидний завгүй амьдралын хэв маяг тэр бүрчлэн бидний бялдаржуулах төвүүд биш харин гэрлүү маань л хөтөлдөг болсон цагт өөрийн эрүүл мэнддээ анхаарах хамгийн төгс хэсгийг Xiaomi Ухаалаг алхалтын замтай байснаар бүрдүүлж чадна.

Загвар дизайн: Уг алхалтын замын загвар нь 2019 оны Reddot Design Award аас хамгийн шилдэг загвартай алхалтын замаар шалгарсан бүтээгдэхүүн юм. Урд хэсэгтээ алхалтын тоо болон хурдыг харуудах LED дэлгэцтэй. Хэрвээ та минимал амьдралын хэв маягийг дагадаг бол энэ таны гэрт хамгийн төгс зохицно. Дэлгээд тавьсан байхад ямар ч хүнд голоороо эвхэгддэг мэт харагдахгүй л болов уу.

Материал: Хөнгөн цагаан, металл

Өөрийн жин: 28кг, эвхэгдээд доороо жижиг дугуйтай учир байршлийг амархан өөрчлөх боломжтой

Хүчин чадал: Walking pad A1 ийн авч чадах хамгийн дээд хурд нь 3км цаг ба даацын хувьд 100кг хүнийг даах хүчин чадалтай. 220V залгаж ажилуулна:

Xiaomi алхалтын замын давуу талууд :

• Эвхэгддэг : Энэ бол түүний хамгийн том давуу тал бөгөөд та гэрийн хаана ч эвхээд байрлуулах боломжтой.

• Өөр дээрээ 2 дугуйтай : Өрөө хооронд та ганцаараа бүрэн зөөвөрлөх боломжтой.

• Хурд : Зөвхөн алхах стандартыг хангасан хурд ямар ч айх аюулгүй.

• Авто хурд тодорхойлогч: Таны алхалтын хурдыг төгс мэдэрч ажиллах боломжтои.

• Гар удирдлага : Та гараараа бүх удирлагийг гартаа авах боломжтой.

Нэмэлт боломж: Ухаалаг гар утастайгаа холбон ашиглах боломжтой, авч явахад авсаархан, хурдаа удирдлагаар тохируулдаг, хүүхдэд алхасан тохиолдолд хамгаалалтын горим идэвхижин автоматаар унтардаг. Эвхэгдсэн байх үедээ 82x55x13см, эвхэгдээгүй үедээ 143x55x13см ийн харьцаатай болдог. Та уг гүйлтийн замыг манай салбар дэлгүүрүүдээс 1.199.000₮ авах боломжтой байгаа.