Гэр цэвэрлэгч робот Roborock S5 Max

Өмнөх загваруудаасаа хамгийн шилдэг нь...

Гол өөрчлөгдсөн зүйл нь өмнөх загварт хянах боломжгүй усны танкны мэдээлэл авах болон хянах  боломжгүй байсан бол одоо боломжтой. Мөн шинэ гуурсан систем нь усны цацралтыг сайжруулснаас гадна толбо цэвэрлэх явц нь маш сайн сайжирсан явдал. Хүчтэй тоос соруулах мотор болон маш сайн шүүх чадвартай Hepa шүүлтүүр нь цэвэрлэгээний явцад тоос шороо босгохгүй байгаа нь бусад ижил роботуудад байдаггүй функц нь хэрэглэгчдэд маш ихээр таалагдаж буй явдал юм.

Техник үзүүлэлт:

Ажиллах хугацаа: 150мин

Мэдрэгч: 3D Лазер

Туулах чадвар: 2cm өндөр дээр гарах чадалтай.

Батарей : 5200mAh

Мотор: 2000pa

Цэвэрлэх талбай: 250m2

Хогны сав: 460мл

Чийгтэй цэвэрлэгээ: Хийдэг

Өрөө сонгож цэвэрлэх: Байгаа

Хивс цэвэрлэгээ: Байгаа

Үндсэн ажиллагаа нь бүхий л материал дээр маш сайн цэвэрлэгээний үр дүн үзүүлэх хэдий ч хамгийн нөлөөтэй ажиллагаа нь хатуу материал буюу ихэнхдээ шал гэсэн үг, шалны тоосыг соруулан өрөөний өнцөг булан бүрт хүрэхээс гадна чийгтэй цэвэрлэгээ нь хатуу гадаргуу дээр мэдэгдэхүйц сайн юм. Мэдээж S5 Max- маань нэмэлт функц буюу хивс цэвэрлэгээний горимтой бөгөөд зөвхөн тоосыг босгохгүй байхаар Hepa 0.3 микрон буюу асар жижиг тоосонцорыг хүртэл шүүн соруулахаар хийгдсэн байдал юм. Тэгэхээр та айх тар тоостой хивс, хивсэнцэр дээр том зүйл шороо босгоно гэж айх хэрэггүй.(Хивсэн дээр чийгтэй цэвэрлэгээ хийдэггүй)

Вакуум цэвэрлэгээ – Хивс болон хатуу шалан дээр цэвэрлэгээ хийдэг, моторын соролт сайн Hepa шүүлтүүр нь тоос тоосонцор үүсгэхгүй.

Чийгтэй цэвэрлэгээ-  Усны сав нь бусад роботуудаас том учир илүү том талбайд чийгтэй цэвэрлэгээ хийх боломжтой, ухаалаг систем болон шинэ гуурсан систем нь толбо арилгахад хангалттай ус гаргаж чаддаг.

Удирдлага болон онцлог шинж чанарууд – Ухаалаг лазер систем нь байршлын мэдээллийг цуглуулан аппликейшн дээр план зураг хэлбэрээр гарган мэдээлдэг. Та гарсан зурагнаас өөрийн хүссэн маршрут буюу чиглэлээр хаанаас эхлэн цэвэрлэхийг заах боломжтой. Хурдны хувьд энгийн, хурдан, маш хурдан гэх функц-ууд байх бөгөөд сонгон цэвэрлэх боломжтой. Бас нэгэн давуу тал нь маш хурдан командаар цэвэрлэгээ хийх үед чанга орилсон чимээ гарах нь маш бага. Лазер технологийн бас нэгэн давуу тал нь өөрөө мэдрэн шатнаас унах, эсвэл унах эрсдэлтэй газруудад орчноо мэдрэн үйлдэл хийдэг явдал .

 

Roborock S5 Max дизайн
маш цэвэрхэн дизайн, дөлгөөн мэдрэгдэх эх бие

Дизайн талаасаа өмнөх загваруудаас нэг их зөрсөн дизайнтай биш гэсэн хэдий ч, олон боломжуудыг агуулсан хэрнэ нүдэнд тээртэй биш дизайнаа хадгалсан нь гайхалтай. Ерөнхий харьцаа (350 x 350 x 97mm) хэмжээтэй бөгөөд ихэнх загварын буйдан доогуур төвөггүй орчихдог нь гайхалтай, гэхдээ зарим намхан буйдан доогуур орох нь асуудалтай хэдий ч үзүүрийн шүүр нь ирмэгүүдийг хангалттай сайн цэвэрлээд явчихна.

Харин ард байрлах усан танк нь хуванцар 280мл хэмжээтэй Roborock загварт буй хамгийн том усны сав юм. Зөөлөн алчуур болон ус хийх зориулалттай жижиг нүхтэй. Хажуу талын шүүрдэх зориулалттай жижиг шүүр нь тоос соруулагч руу чиглүүлэхэд зориулагдсан хийсэн бөгөөд тоос үлдэх зэрэг асуудал гарахгүй.

Roborock S5 Max функцууд

Өрөөний хүчирхэг тооцоологч, гэхдээ олон горимт биш

Роботын дээр байрлах асаах товч дарах үед ажиллах хэдий ч бүрэн чадлаар нь ажиллуулахын тулд та заавал “Mi Home”  аплликейшнтайгаа холбох хэрэгтэй, энэ нь хэсэг хугацаа шаардах болно. Харин холбочихсон байхад та бүх удирдлагыг гартаа авлаа л гэсэн үг.

Эхний цэвэрлэгээ нь өөрөө автоматаар хийгдэх бөгөөд та удирдах боломжгүй, Өөрөө орчноо болон цэнэгээ тооцон цэвэрлэж боломжит зураглалыг таны утсанд гаргаж ирэх болно. Энэ нь зураг дээрээс бүсчлэн байнга цэвэрлэх өрөө болон ямар төвшинд цэвэрлэх зэргийг зааж өгөх боломжтой, мөн цэвэрлэхгүй газрыг ч гэсэн зааж өгөх боломжтой. Мэдээж бас сүпер боломж нь аль өрөөнд чийгтэй цэвэрлэгээ хийхгүй вэ гэдгийг заадаг байдал нь бусад өрөөнд зарцуулах усны зарцуулалтыг тооцоолоход тусалдаг. Лазер технологийн ачаар хивцсэнцэрийг мэдрэн зөвхөн хуурай цэвэрлэгээ хийдэг. Тэр ч бүү хэл та ямар цэнэгээр цэвэрлэхийг хүсч байгааг тохируулах боломжтой. Ажиллагааны горимын хувьд Энгийн, Чимээгүй, Тэнцвэртэй, Турбо, Макс гэсэн сонголтуудтай. Усаа ч мөн адил хэр ашиглах Бага, Дунд эсвэл Өндөр гэсэн сонголттой нь бусад роботуудад байдаггүй нарийн сонголт юм.Уг робот маань манай салбар дэлгүүрүүдэд 1.499.000₮ худалдаалагаж байна.