Хамгийн ТОМ энтертаймент шидэт хайрцаг Mi TV 4S 65”

Xiaomi Mi 65-inch 4S TV: Дизайн болон чадамжууд

Маш том,дэндүү том, гоо зүйн дээд, олон боломж агуулсан ухаалаг тв. Маш минимал хэв маяг, илүүц зүйл агуулаагүй урд хүрээ, болон яг л бийрээр урласан мэт мэдрэгдэх нимгэн металл хүрээнүүд нь өнөө цагт гарч бүх тансаг буюу Premium зэрэглэлийн зурагтуудын дизайн шийдлийг мөн л өөрсдийн зурагтад шингээн Mi TV 4S бүтээсэн нь үнэхээр гайхалтай. Мөн одоогоор Mi TV 4S 65” –ын хэрэглэгчдийн сэтгэлд хүрч байгаа зурган файлыг хэр сайн чанартай байна тэр чигээр нь өөрийн HDR 10+ технологийн процесс хийж харуулж буй тусгал нь яг л ураг зураг гэртээ тавьсан мэт байгаа байдал хэрэглэгчдэд хамгийн ихээр таалагдаж буй явдал юм. Хамгийн гол зүйл бол энэ үнэхээр гэрийг тань болон сэтгэл дүүргэм аварга том.

Хэмжээ 144.93 x 90.7 x 31.88cm харьцаатай 18кг жинтэй

Тулгуур хөлний хувьд стандарт бүхий 2 хөлтэй бол, гэрийнхээ хананд суурилуулах боломжийг ч мөн адил багтаасан байна.

Холболтын хувьд Mi TV 4S 65” 3 ширхэг HDMI 2.0 оролттой, 3 ширхэг USB 2.0 оролт, DTMB, AV аналог оролтууд, болон Ethernet оролт хавсаргасан байна.

Дэлгэцийн чадамж 3840х2160 буюу 4К UHD нягтаршилтай бөгөөд бусад үнэтэй зэрэглэлийн зурагтуудад л нэмэлтээр байдаг HDR 10+ буюу гэрэл сүүдрийн дээд ялгааг харуулах хамгийн сүүлийн үеийн технологи ашигласан нь лед дэлгэцийн технологийг улам тод гайхалтай болгож өгсөн явдал юм.Мөн тоглоомчид болон өндөр хурдтай Видео үзэх дуртай хүмүүст зориулсан SmoothMotion технологи нь танд яг л супер хурдтай дэлгэц харж буй мэт маш зөөлөн сарнилтгүй дүрсийг харуулах болно.

Систем болон техник хангамж: Системийн хувьд Android 9.0 дээр суурилсан Xiaomi TV PatchWall 3.0 систем танд андройд системийн илүү амар ашиглах илүү интертайнмент мэдрэмж төрүүлэх бүх стриймингийн кино санг нэгтгэн танд илүү амар харуулах гайхалтай боломжуудыг олгохоос гадна, уг системийг ашиглахад зориулсан хүчирхэг 4 цөмт 64-bit quad-core Amlogic Cortex-A55 нь жижиг загвар болох 4S 55” аас үйлдэл хийх хурд нь тодорхой хэмжээгээр илүү процессор болон 2гб шуурхай санах ой ашигласан нь танд апп-аас апп дунд шилжихэд маш хурдан үл гацах бөгөөд өөр ямар ч ухаалаг зурагтад байдаггүй боломжийг олгож буй явдал юм. Тэгээд хамгийн гол нь дотоод санах ой 16Gb болж 2 дахин өссөн нь магтууштай болжээ.

Тусад нь авахад үнэтэй байдаг ChromeCast таны зурагтад үнэгүй суурилагдсан байдаг.Утаснаасаа хүссэн бичлэг дэлгэцийн агшнаа шууд холбоод л томоор гаргаад ирнэ.

Дуугаралт: Мэдээж зурагтын дэлгэц хамгаас гоё байхаас гадна дуртай киногоо гайхалтай дуугаралттай мэдрэх ёстой! Тэгвэл Mi TV 4s 65” 20W буюу 10W хос спикер бүхий дуугаралт буюу Dolby дуугаралтыг агуулсан явдал юм. Маш нимгэхэн хэрнэ кино театрын мэт гайхалтай амьд чанга дуугаралтын системийг хийж өгсөн нь бусад ухаалаг ТВ-д байдаггүй асар том давуу талыг авчирсан явдал юм. Үндсэн үнийн хувьд 2.199.000₮ төгрөгөөр Шангри-Ла болон Теди салбарт худалдаалагдаж байна.