Mi TV Box S – Хуучин зурагтаа ухаантай болго

Mi TV Box S гэж юу вэ?

Энгийнээр бол компьютер шиг өөр дээрээ процессор агуулсан Android TV системтэй, та бидний гэртээ ашигладаг гурвалсан үйлчилгээний төхөөрөмжтэй ижил HDMI холболтоор хуучин зурагт эсвэл, энгийн монитор зэрэгт шууд холбогдох төдийд таны зурагтад дүрс харуулах төхөөрөмж юм. Харин танд харагдах дүрс бол орчин цагийн ухаалаг телевизийн гайхалтай 4К цогц систем тэр чигээрээ таны нүдний өмнө нээгдэх болно.

Техник үзүүлэлт

Техник үзүүлэлтийн хувьд Amlogic Quad Core буюу дөрвөлсөн цөмт процессор, 2GB DDR3 шуурхай санах ойтой, 8GB дотоод санах ой, ChromeCast & Bluetooth & Wifi багтаасан төхөөрөмж.

• Хамгийн том давуу тал нь Netflix, Youtube зэрэг видео контент аппликейшнууд нь HDR форматаар дээд үзүүлэлт буюу 4К чанартайгаар үзэх боломжтойгоос гадна тэр бүү хэл тоглоом тоглох боломжтой гээд боддоо)

• Харин HDR  гэдэг нь High Dynamic Range буюу тус гарч буй контентийг гэрэл сүүдрийн хамгийн сайн ялгаж өнгөний үзэмж зохицлыг боломжит дээд байдлаар харуулдаг технологи юм.

Ямар ч дэлгэцэд 4К гаргахуу? БАРАГ Л!
Төхөөрөмж маань 4К 60 фрэйм хүртэл контентийг HEVC форматаар хөрвүүлэх зарчмаар таны дэлгэцэд дүрсийг тааруулан дээд боломжит харьцаагаар дүрсийг илгээдэг. Харин флаш дискээр дамжуулан кино үзэх гэж байгаа бол таны үзэх файл нь MP4 формат байх хэрэгтэй, хэрвээ та өөр форматтай тоглуулахыг хүсвэл нэмэлт олон форматын тоглуулагч аппликейшн татаад тоглуулах боломж олгоно.

Цэвэрхэн цэгцтэй харагдах байдал ? PatchWall биш, ямар нэгэн нэмэлт харагдах баннер ч байхгүй!

Xiaomi TВ нь өөр дээрээ PatchWall буюу нэмэлт Widget хэсгүүдтэй, мөн бусад олон янзын зориулалт бүхий аппликейшн агуулсан байдаг. Зарим хүнд илүү өнгөлөг гоёмсог харагдах хэдий ч, хэрэглээгээ мэддэг эсвэл илүү минимал хэв маягийг эрхэмлэдэг хүнд илүүц зүйлс хэт их мэт санагдам байдаг. Харин ТВ Боксны хувьд бол энгийн Android TV системтэй бөгөөд илүүц зүйл агуулаагүй тун минимал хэв маягийг гауулж өгсөн байдаг.

 

Dolby DTS 2.0 Дуугаралт! 

Төхөөрөмжид юу юу байдаг вэ? 3.5мм чихэвчний оролт болон USB

Шууд холбох боломжтой уламжлалт 3.5мм чихэвчний Aux оролт, HDMI холболт, 1 USB оролт болон эрчим хүчний холболттой.

Mi TV Box S маань өөр дээрээ DTS 2.0 буюу долби дуугаралт бүхий хамгийн баялаг төгс дуугаралтыг өгөх системтэй, мэргэжлийн яриагаар бол 5.1 буюу кино театрын стандарттай тул та магадгүй маш сайн нэмэлт спикертэй бол гайхалтай мэдрэмжийг авах боломжтой.

Нэмэлт боломж – Data Save & Dual band WiFi

Та төхрөөмжөө магадгүй гар утасны хот спот сүлжээнд эсвэл ямар нэгэн дата хязгаар  дээр суурилсан төхөөрөмжөөс сүлжээ авлаа гэж бодлоо гэвч төхөөрөмж маань хайр найргүй таны датаг үрэх эрсдэл их байдаг тул Mi TV Box S төхөөрөмж маань өөр дээрээ дата хязгаарлах болон сануулах тохируулгатай байдаг.

Нөгөө 1 гайхалтай зүйл нь төхөөрөмж маань 2.4Ghz болон 5Ghz гэх уламжлалт болон өндөр хурдны 5ghz Wifi сүлжээгээр холбогдох боломжтой явдал юм. Энэ нь юу вэ гэхээр хэрвээ та тус сүлжээнд орсон тохиолдолд таны интенет хэр хурдан байна төдий хцинээ төхөөрөмжийн мэдээлэл дамжуулах хүлээн авах хурд нь өндөр байна гэсэн үг.