Хамгийн хямд хамгийн ухаалаг тв

Xiaomi Mi 55-inch 4S TV: Дизайн болон чадамжууд

Гоо зүйн дээд, олон боломж агуулсан ухаалаг тв. Маш минимал хэв маяг, илүүц зүйл агуулаагүй урд хүрээ, болон яг л бийрээр урласан мэт мэдрэгдэх нимгэн металл хүрээнүүд нь өнөө цагт гарч бүх тансаг буюу Premium зэрэглэлийн зурагтуудын дизайн шийдлийг мөн л өөрсдийн зурагтад шингээн Mi TV 4S бүтээсэн нь үнэхээр гайхалтай.

Хэмжээ 123.6x77.6x71.6cm харьцаатай 13.4кг жинтэй

Тулгуур хөлний хувьд стандарт бүхий 2 хөлтэй бол, гэрийнхээ хананд суурилуулах боломжийг ч мөн адил багтаасан байна.

Холболтын хувьд Mi TV 4S 3 HDMI оролттой, 3 USB оролт, DTMB, AV аналог оролтууд, болон Ethernet оролт хавсаргасан байна.

Дэлгэцийн чадамж 3840х2160 буюу 4К UHD нягтаршилтай бөгөөд бусад үнэтэй зэрэглэлийн зурагтуудад л нэмэлтээр байдаг HDR буюу гэрэл сүүдрийн ялгааг харуулах технологи ашигласан нь лед дэлгэцийн технологийг улам тод гайхалтай болгож өгсөн явдал юм.

Систем болон техник хангамж: Системийн хувьд Android 9.0 дээр суурилсан Xiaomi TV PatchWall систем танд андройд системийн илүү амар ашиглах  гайхалтай боломжуудыг олгохоос гадна, уг системийг ашиглахад зориулсан хүчирхэг 4 цөмт 64-bit quad-core Amlogic Cortex-A53 процессор болон 2гб шуурхай санах ой нь танд апп-аас апп дунд шилжихэд маш хурдан үл гацах бөгөөд өөр ямар ч ухаалаг зурагтад байдаггүй боломжийг олгож буй явдал юм.

Тусад нь авахад үнэтэй байдаг ChromeCast таны зурагтад үнэгүй суурилагдсан байдаг.Утаснаасаа хүссэн бичлэг дэлгэцийн агшнаа шууд холбоод л томоор гаргаад ирнэ.

Дуугаралт: Мэдээж зурагтын дэлгэц хамгаас гоё байхаас гадна дуртай киногоо гайхалтай дуугаралттай мэдрэх ёстой! Тэгвэл Mi TV 4s 55” 20W дуугаралт буюу Dolby дуугаралтыг агуулсан явдал юм. Маш нимгихэн хэрнээ кино театрын мэт гайхалтай амьд чанга дуугаралтын системийг хийж өгсөн нь бусад ухаалаг ТВ-д байдаггүй асар том давуу талыг авчирсан явдал юм.