card

Sono - Зээлээ шууд шийдүүл 

Худалдан авалтын зээл: Аппликейшинд байрласан нийлүүлэгчдийн бараа, үйлчилгээг худалдан авах зээл юм. Нийлүүлэгчдийн гэрээ хийх салбар дээр өөрийн биеэр очиж хурууны хээгээ уншуулан гэрээ байгуулснаар 100.000₮-1.500.000₮ хүртэлх бараа бүтээгдэхүүн худалдан авах боломжтой.

Хүүний талаар мэдээлэл: Худалдан авалтын зээл-1 / 1-650,000₮

Өдрийн хүү-0.20% буюу Сарын хүү-6.00%

Худалдан авалтын зээл-2 / 650,000-1,500,000 Өдрийн хүү-0.14% буюу Сарын хүү-4.20%

ОНЦЛОГ ТАЛУУД: Зээлийн хүсэлт илгээхэд ердөө 5 минут шаардагдана, бусад ижил төрлийн бүтээгдэхүүнээс 2-5 дахин бага асуумж бөглөдөг. Залгуурт тэнцээгүй тохиолдолд зээлийн хүсэлтийн хариу ердөө 1-3 минут шаардагдана.

Шалгуурт тэнцээгүй тохиолдол: Нас 22-с бага, 55-с их байх Тэтгэвэрт гарсан байх APP STORE болон PLAY STORE “SONO” гэж хайж татах.

StorePay - хүүгүй авах боломж 

• Storepay аппликэйшнийг ашиглан худалдан авалтын төлбөрөө 4 хуваан 15 хоногийн зайтай төлөх боломж.

• Storepay гар утасны апп-ыг та ухаалаг гар утсандаа татаж өөрийн мэдээллээ үнэн зөв оруулсны үндсэн дээр 12 цагийн дотор өөрийн орлого дээр үндэслэн зээлжих боломжтой.

• Манай төв салбарууд болох Теди болон , Шангри-Ла салбарт  өөрөө хүрэлцэн ирэн QR код уншуулан эхний төлөлтийг хийн авна.

Онлайн боломж буюу та апп аа татан өөрийн зээлийн боломжит хэмжээгээ мэдсэн мөн авах бараагаа сонгосон бол 9101-8778, 9002-2222 дугаарт холбогдон өөрийн Storepay д бүртгэлтэй утасны дугаараа хэлж нэхэмжлэх манай ажилтнаар үүсгэснээр та хамгийн эхний төлөлөө хийн баталгаажуулах хэрэгтэй. Баталгаажсаны дараа 90044444 дугаарт залган гэртээ 12 цагийн дотор хүргүүлэн аваарай.

Pocket Zero - хүүгүй авах боломж

• Pocket ZERO хүссэн бараагаа урьдчилгаагүй худалдан аваад, 30-90 хоногийн хугацаанд 2-6 хуваан шимтгэлгүй, хүүгүй төлөх үйлчилгээ.

• Та "Pocket" аппликейшнийг App store болон Play store-с татан авч өөрийн мэдээллээ бүртгүүлэн баталгаажуулснаар таны зээлжих дүн гарч ирнэ.

• Манай төв салбарууд болох Теди болон Шангри-Ла салбарт өөрөө хүрэлцэн ирэн QR код уншуулан эхний төлөлтийг хийн авна.

Онлайн боломж буюу та апп аа татан өөрийн зээлийн боломжит хэмжээгээ мэдсэн мөн авах бараагаа сонгосон бол 91018778, 9002-2222 дугаарт холбогдон өөрийн Pocket-д бүртгэлтэй утасны дугаараа хэлж нэхэмжлэх манай ажилтнаар үүсгэснээр та хамгийн эхний төлөлтөө хийн баталгаажуулах хэрэгтэй. Баталгаажсаны дараа 90044444 дугаарт залган гэртээ 12 цагийн дотор хүргүүлэн аваарай.

 

 

БАНКНЫ ЛИЗИНГЭЭР ХУДАЛДАН АВАХ БОЛОМЖ

Та манай Xiaomi Mongolia дэлгүүрээс гар утас, гэр ахуйн бараа болон бус бүтээгдэхүүнийг худалдан авахдаа ХААН, ХУДАЛДАА ХӨГЖИЛ, ХАС, КАПИТРОН, ГОЛОМТ, ТӨРИЙН Банкны төв, орон нутгийн салбараар дамжуулан лизингээр авах боломжтой.

Банкны лизинг авах дараалал

Та БАНКНЫ лизингээр Шаоми Монголиагаас бараа бүтээгдэхүүн худалдан авах бол манай дэлгүүр дээр ирэн, бараагаа сонгож, нэхэмжлэхээ аван харилцагч банктайгаа уулзан дэлгэрэнгүй мэдээлэл авна, банк болгон өөр шаардлагатай тул бид шууд мэдээлэл өгөх боломжгүйг анхаарна уу!!! Онлайнаар буюу мэйл хаягаар нэхэмжлэх авах боломжтой бөгөөд 9101-8778 дугаарт хандан нэхэмжлэх авах боломжтой.

ХААН банкны харилцагч бол тавигдах шаардлага:

• Сүүлийн 6 сарын хугацаанд ажил, бизнес тогтвортой эрхэлсэн байх. Зээлийн муу түүхгүй байх.

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

  • Зээлийн маягт бөглөх ( Хаан банкны сайтаас авах)
  • Иргэний үнэмлэх эх хувиар, эсвэл нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
  • Цалингийн орлоготой бол: Нийгмийн даатгалын дэвтэр(Цалингийн орлого нь ХААН банкин дахь дансаар дамждаг тохиолдолд шаардлагагүй);
  • Бизнесийн орлоготой бол: Санхүүгийн баримт, бизнесийн орлого, үйл ажиллагааг тодорхойлох баримт, бусад баримт;
  • Худалдан авах бараа, бүтээгдэхүүний үнийн нэхэмжлэл;

 

ХАС банкны харилцагч бол тавигдах шаардлага:

• Сүүлийн 6 сарын хугацаанд ажил, бизнес тогтвортой эрхэлсэн байх. Зээлийн муу түүхгүй байх.

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

  • Худалдан авалтын зээлийн өргөдөл
  • 3х4 хэмжээний цээж зураг
  • Иргэний үнэмлэх, түүний хуулбар
  • НДДэвтэр, түүний хуулбар
  • Бизнесийн орлогыг нотлох баримтууд
  • Худалдан авах барааны нэхэмжлэх;

 

ГОЛОМТ банкны харилцагч бол тавигдах шаардлага:

• Цалингийн болон бизнесийн орлоготой байх

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

  • Цахим үнэмлэх
  • Идэвхтэй зээлтэй бол зээлийн гэрээ
  • Манай дэлгүүрээс сонгосон барааны нэхэмжлэх;
  • Жич: Хур системээс Хорооны тодорхойлолт, НД-н мэдээллийг хуруугаа уншуулаад өгөх боломжтой учир эдгээр мэдээллийг та бүрдүүлэн очих шаардлагагүй.

 

ТӨРИЙН банкны харилцагч бол тавигдах шаардлага:

• Банкны салбар, тооцооны төв байрлах нутаг дэвсгэрт байнгын оршин суугч байх
• Бизнесийн орлогыг тодорхойлох боломжтой байх
• Бэлтгэн нийлүүлэгчтэй бараа зээлээр авахаар харилцан тохиролцож барааны үнийн нэхэмжлэлийг авсан байх
• Иргэний хувьд цалин эсвэл өрхийн орлоготой бөгөөд бусад бизнесийн орлогоороо зээл хүүгээ төлөх боломжтой байх

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

  • • Худалдан авах барааны үнийн нэхэмжлэх
    • Зээл хүссэн өргөдөл, анкет
    • Оршин суугаа хорооны тодорхойлолт
    • Зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн цалин болон бусад орлогыг тодорхойлох баримт бичиг

ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН банкны харилцагч бол тавигдах шаардлага:

Та ХХБ аар Хадгаламж барьцаалсан зээл, Хялбар зээл, Тэтгэвэр барьцаалсан зээл, Онлайн зээлээр бараа бүтээгдэхүүн худалдан авах боломжтой
Эдгээр зээлийн тавигдах шаардлага бүрдүүлэх материалыг харахыг хүсвэл дараах линкээр орж харна уу

https://www.tdbm.mn/mn/23/c?m23&mc=24

ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ

  • Нийгмийн даатгал төлдөггүй бол лизинг авах боломжтой юу? 

  • Та нийгмийн даатгал төлдөггүй ч тогтмол орлоготой бол орлогоо баталгаажуулах дансны хуулга, орлогын баримтыг ашиглан лизинг авах боломжтой байдаг.

  • Нийгмийн даатгал төлдөггүй бол лизинг авах боломжтой юу? 

  • Та заавал цалин авдаг банкнаасаа лизинг авах шаардлагагүй. Та өөрийн цалингийн дансны хуулгаар орлогоо баталгаажуулан манай гэрээт банкнуудаас лизинг авах боломжтой байдаг.

Салбар: ТЕДИ төв хойшоо харсан хаалга | 1 давхар
Холбоо барих: 7777-7277
Веб хуудас: www.xiaomi.mn